Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг илрүүллээ

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ бүхий тээврийн хэрэгсэл, орон сууц зэрэг нуугдмал хөрөнгүүдийг илрүүлжээ.

Тодруулбал бүлэг этгээдүүд мөрийтэй тоглоомын “Armani” нэртэй сайт, “Pokerrr” аппликейшнд “Dollar Holdem”, “Путин ах”, “Mazab, Хүрээ, 42y22” нэртэй мөрийтэй тоглоомын клубүүд үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг тогтоогдсон байна.

843842775_2624975101279520_2794078896450637075_n

Дээрх этгээдүүд нь сайт үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг тогтоож, шалгалтын явцад цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан эд зүйлсийг хураан авч, үйл ажиллагаанд ашиглагдсан дансуудаар хийгдсэн хууль бус гүйлгээнүүдийг нь тогтоожээ.

Мөн “Mazab, Хүрээ, 42y22” клуб сервэрийг хөдөө орон нутагт байрлуулан цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүлсэн байна.

Иргэдийг залилан мэхэлж цахим орчинд үйлдэгдэж цахим мөрийтэй тоглоомд мөнгө, эд хөрөнгө, цаг хугацаагаа алдаж байгааг ухамсарлан энэ төрлийн хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)