Хээрийн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
- 1 цаг 16 мин
- Байгаль орчин
- 0

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын V багийн “Чулуун-Ухайт" гэдэг газар өчигдөр (2026.10.13) 16:50 цагт гарсан хээрийн түймрийг 19:17 цагт цурамд оруулж, 23:55 цагт бүрэн унтраалаа.
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн "Чингисийн далан" гэдэг газар 13:06 цагт гарсан хээрийн түймрийг 21:10 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.10.14) 00:10 цагт бүрэн унтраалаа.
Харин тус аймгийн Халхгол суманд энэ сарын 08-нд гарсан хээрийн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)