Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарч, 7 га талбай шатжээ

Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарчээ. Тодруулбал, 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Майхан толгойн арын аманд шар өвсний түймэр гарч, 7 га талбай өртсөн байна.

Түймрийг унтраахаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах ангийн 17 албан хаагч, Нийслэлийн Байгаль орчны газрын 8 байгаль хамгаалагчийн бүрэлдэхүүн ажиллаж, 14:56 цагт түймрийг цурамд оруулаад байна.

Түймэр гарсан шалтгааныг тогтооход ногоон бүсэд оршин суудаг иргэн ил задгай арц, хүж уугиулснаас үүдэлтэй гарсан байж болзошгүй бөгөөд албаныхан нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хуулийн хүрээнд арга хэмжээ авахаар ажиллажээ.

Хавар, намрын хуурайшилтын үед ой, хээрийн түймэр 1 секундэд 2 метр, 360 градус бүх чиглэлд асар хурдтай тархдаг. Йймээс ил задгай гал гаргах, хог шатаах, тамхины иш хаях зэрэг үйлдэл нь түймэр гарах нөхцөлийг бүрдүүлдэг тул иргэн бүр хариуцлагатай байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)