МИАТ-ийн тасалбарыг Toki апп-аар авах боломжтой боллоо
- 1 цаг 5 мин
- Сурталчилгаа
- 0

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч MИАТ ТӨХК болон Юнител группийн Toki апп-ын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ хүрээнд MИАТ компанийн нислэгийн тийзийг Toki апп-аар дамжуулан онлайнаар, хялбар захиалах үйлчилгээ албан ёсоор эхэллээ.

МИАТ ТӨХК-ийн хувьд зорчигчдын урсгал нэмэгдэхийн хэрээр нислэгийн тийзийг илүү хурдан, түргэн шуурхай захиалах хэрэгцээ өссөөр байгаа юм. Иймд хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон Toki аппликейшнтэй хамтарснаар үйлчилгээгээ иргэдэд улам бүр ойртуулж байна. Тодруулбал, хэрэглэгчид Toki апп-ны “Олон улс” цэснээс МИАТ компанийн бүх чиглэлийн нислэгийн хуваарь, үнийн мэдээллийг цаг алдалгүй харж, тийзээ захиалахаас гадна зээлийн үйлчилгээ ашиглан худалдан авах боломжтой боллоо. Гадаад руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нислэгийн лояалти (loyalty) оноо цуглуулах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, Toki апп дотроосоо зарцуулах, тийзээ хуваан төлөх зэрэг нөхцөлөөр худалдан авах зэрэг олон давуу талыг шат дараатай нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж байна.
Toki апп-ны төлбөр төлөлт, зогсоол, хэрэглээний төлбөр, онлайн дэлгүүр, powerbank түрээс, family зэрэг үйлчилгээг өдөр тутамд нэг сая гаруй хэрэглэгч ашигладаг. Энэ жил гадаадад зорчих иргэдэд зориулж олон улсад такси дуудах, төлбөрөө Toki апп-аар төлөх зэрэг олон улсын цогц үйлчилгээг нэвтрүүлжээ.

Сэтгэгдэл (0)