“Бавари Мюнхен” өрсөлдөгчөө буулган авлаа
- 2015-08-07
- Спорт
- 0

Европын шилдэг дөрвөн клуб хөлбөмбөгийн “Audi Cup” тэмцээнд өрсөлдөж байна. Энэ удаа Испанийн “Реал Мадрид”, Италийн“Милан”, Германы“Бавари Мюнхен”, Английн “Тоттенхэм Хотспур” баг оролцож байгаа билээ. Шөвгийн дөрөвт оноолтоор таарсан“Реал Мадрид” “Тоттенхэм”-ийг2:0, “Бавари Мюнхен” “Милан”-ийг3:0-ээр тус тус хожсон. Эзэн хааны баг өрсөлдөгчөө 2:0-ээр буулган авахад Х.Родригес, Г.Бэйл нар гоол оруулсан. Ялангуяа дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Г.Бэйл хуучин багийнхаа хаалганд нэг бөмбөг оруулж, Тоттенхэмийн үзэгчдийг гомдоосон аж. Г.Бэйл Английн “Тоттенхэм”-ээс Испанийн“Реал Мадрид” клубт100 сая еврогоор зарагдаж байв. Харин Германы аваргууд Италийн алдарт“Милан” клубийг3:0-ээр бут ниргэхэд Барнет, Гётце, Левандовский нар гоол оруулсан. Ингэснээр алтан медалийн төлөө“Реал Мадрид” “Бавари Мюнхен”, хүрэл медалийн төлөө“Милан” “Тоттенхэм” баг тоглохоор болсон. Улмаар медалийн төлөөх тог лолтууд болоход Английн “Тоттенхэм Хотспур” Италийн “Милан”-ыг 2:0-ээр хожив. Энэ жилийн аваргын төлөөх тоглолт Мюнхен хотод болж, “Бавари” өрсөлдөгч“Реал Мадрид”-ыг1:0-ээр буулган авлаа. “Audi Cup” тэмцээнийг2009 онд анх зохиож байсан. Хоёр жил тутамд болдог тус тэмцээнд“Бавари Мюнхен” 2009, 2013, 2015 онд гурван удаа түрүүлсэн бол Испанийн “Барселона” 2011 онд алтан медаль хүртсэн байна.
Б.СИЙЛЭН

Сэтгэгдэл (0)