Даншиг наадамд барилдах бөхчүүдийг өнөөдөр бүртгэж дуусна
- 2015-08-07
- Спорт
- 0
Монголын Бурхан шашны сүм хийдүүд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран наймдугаар сарын 8, 9 - ний өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам – Хүрээ цам - 2015” наадмыг зохион байгуулах гэж байна. Наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болох юм.
Үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдах бөгөөд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр түрүүлсэн бөхөд Даншгийн Арслан, үзүүрлэсэн бөхөд Даншгийн Заан, зургаа давсан бөхөд Даншгийн чимэгтэй Начин, тав давсан бөхөд Даншгийн Начин цолыг тус тус олгож, үнэмлэх тэмдгийг гардуулах юм. Энэхүү олгосон цол нь зөвхөн “Даншиг – Хүрээ цам” наадамд л хүчин төгөлдөр үйлчилнэ. Мөн даваа бүрт түрүүлсэн бөхөд мөнгөн шагнал олгоно.
Үндэсний бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг өнөөдөр буюу наймдугаар сарын 7 – ны өдрийн 09-18 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спорт хорооны байранд бүртгэнэ. Хурдан морины уралдааны бүртгэлийг өнөөдөр Хүй долоон худагт, Үндэсний сурын харваанд оролцох харваачдыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын Сурын талбайд бүртгэж байна гэжНийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл (4)
(202.126.91.103)
xuuchin bol manjiin xaanii box turuuldeg bsan daa kkk.odoo bas l manjiin xaanii box turuulex biz.ugaasaa manjiin xaand dagaar orsonii bayar yum chin.boxiin xolboo iimerxuu mongolchuudiig doromjilson naadamd boxoo barilduulaxgui bval yadagiin bol. .
(103.229.123.9)
Muu yoriin ***** we.
(194.230.155.115)
Найр наадам ихсэх ньмөхөл ойртсны шинж.
cccc (150.129.141.4)
Nairaagaar negniigee gargadag Uvsuud signals barildahgui bh.