Сагсан бөмбөгийн алдартны анхны хөшөө сүндэрлэжээ

 

Монголын сагсан бөмбөгийн спортын ууган мастеруудын нэг, сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн, МҮОХ-ны гишүүн Д.Содномзундуйн хөшөө Хандгайт дахь Монголын Үндэсний сагсан бөмбөгийн Олимп цогцолборт сүндэрлэжээ. Хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд түүний гэр бүл, түүнтэй хамт Монголд сагсан бөмбөгийн спортын тулгын чулууг тавилцсан үе үеийн ахмадууд, түүний найз нөхөд, шавь нар болон өнөө цагийн шилдэг тоглогчид хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ хөшөө нь Монголын сагсан бөмбөгчдийн хувьд анхны түүхэн үйл явдал болж байгаа бөгөөд цаашид ч олон шилдэг тамирчин, зүтгэлтнүүд төрөн гарахыг бэлгэдэж байгаа юм.

 

Г.СҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Хурд***** (150.129.142.82)

    2015-08-11

    Хүний амь хороосон ***** хүү Эрдэнээг төрүүлсэн л гавьяа нь байх.

  • Худ***** (150.129.142.82)

    2015-08-11

    Ахмад мастер болгон хөшөөтэй байх ёстой юм бол Аюур багш, өндөр Шараваагийн аав /нэрийг нь мартажээ/, Сампилаа багш, Маагаа багш, тэгээд цаашилбал, Цэвэрээ нар хөшөөтэй болох ёстой. Эрдэнээгийн аав гэж хүний байгуулсан гавьяа гэж мэдэхгүй л юм байна. Түүний төрүүлсэн шавийг нэрлэ дээ. Байгуулсан гавьяа нь ***** хүү С.Эрдэнээг төрүүлсэн нь л байж магад. Шударга, бас зохистой л бай л даа.