Туялзуур сэлэмний залуучуудын Азийн аваргыг Монголд шалгаруулна

 

“Ulaanbaatar 2015” туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7-12-нд Улаанбаатар хотод болно. Ази, Номхон далайн орнуудын35 улсын төлөөлөгч оролцох тус тэмцээнд одоогийн байдлаар Азийн 19 улсын 230 тамирчин мэдүүлгээ ирүүлээд байгаа аж. Тэмцээнийг 16 улсын 19 шүүгч, техникийн ажилтнууд удирдан явуулах юм. Түүнчлэн энэ үеэр Улаанбаатар хотноо Азийн туялзуур сэлэмний холбооны 2015 оны Ерөнхий Ассамблей болох бөгөөд энэ хуралд Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, хүндэт зочид оролцох гэнэ. Мөн энэ удаагийн Ассамблейд ОУТСХ-ны ерөнхийлөгч, Оросын тэрбумтан Алишер Усманов хүрэлцэн ирэхээр болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)