Монголын жүдочид жингийнхээ барилдааныг тэргүүлнэ

 

“Астана-2015” жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эрэг тэй чүүдийн 60 кг-ын жинг гавьяат тамирчин Г.Болдбаатар тэргүүлэх бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинг гавьяат тамирчин М.Уран цэцэг тэргүүлэн ба рил дахаар болсон. Дэлхийн чан-сааг тэргүүлж буй М.Уранчимэг гавьяатын жинд энэ удаад 35 орны 45 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлжээ. Тэмцээний уламжлал ёсоор топ наймд эрэмблэгдсэн тамирчид хэсгээ толгойлно. “В” хэсгийг Гвеней Писаогийн Тасиана Лима тэргүүлж байна. Түүнчлэн “С” хэсгийг Аргентины Паула Парето тэргүүлэх бол өнгөрсөн оны дэлхийн аварга Ами Кондо “D” хэсгийг тэргүүлэх нь тодорхой болжээ. Энэ жинд манай улсаас 17 настай Б.Хорлоодой барилдах бол олон улсын хэмжээний мастер Г.Отгонцэцэг Казахстаны нэ рийн өмнөөс анхны тэмцээндээ хүч үзэх аж.

 

Б.СИЙЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)