Өсвөрийн хөлбөмбөгчид Киргизстаны багтай тоглоно
- 2015-08-14
- Спорт
- 0

Манай улсын хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ баг “Торгоны зам” олон улсын тэмцээний хоёр дахь тоглолтоо Узбекистаны шигшээ багийн эсрэг хийжээ. Хоёр баг тэмцээний эхний тоглолтдоо ялагдал хүлээгээд байсан юм. БНХАУ-ын багийн эсрэг тоглолтод манай шигшээ багийнхан хамгаалалтдаа алдаа гаргаж байсан бол харамсалтай нь энэ удаад ч Узбекистаны шигшээ багт давуу байдлыг олгов. Тоглолтын эхний довтолгоо хаалганд орж, улмаар тоглолт өрсөлдөгч багийн давамгайлал дор үргэлжилсээр12:0-ээр өндөрлөжээ. Манай өсвөрийн хөлбөмбөгчид тэмцээний сүүлийн тоглолтоо Киргизстаны багийн эсрэг хийнэ. Тэмцээн БНХАУ-ын Вэйнань хотноо үргэлжилж буй юм.
Б.НОМУУН

Сэтгэгдэл (2)
HI (150.129.143.121)
Hol bombog-oor manai uls yu ch chadakhgui ee. bitgii ingej ulsiin mongiig ur dun garakhgui sport-d zartsuulj baildaa. Icheechee. 12:0 baikhdaa yakhavdeee. Uuneesee icheed odoo bolitsgoo minii duu nar. gertee ireed khicheeldee meriitsgee. ter ni ta nart alsdaa khereg bolno shuu.
Зочин (202.72.245.122)
12:0 гайхамшигтай оноо!