Румменигге: Мюллерийг авахын тулд “Манчестер Юнайтед” бүх мөнгө шавхахгүй байх аа

Германы “Байерн”-ий удирдлага, нэрт хөлбөмбөгч Карл-Хайнц Румменигге багийнхаа довтлогч Томас Мюллерийг ямар ч үнээр зарахгүй гэж мэдэгджээ. 25 настай хөлбөмбөгийн төлөө Английн “Манчестер Юнайтед” 50-70 сая паунд гаргаж магадгүй гэсэн мэдээлэл түгсэнд тэрбээр ийм хариулт өгчээ.

“Мюллерийг зарахгүй. Английн мэргэжил нэгтнүүд маань түүний төлөө бүх мөнгөө шавхана гэж бодохгүй байна шүү. Гэхдээ Ван Гаал ямар шаргуу, чигээрээ зүтгэдэг хүн болохыг бид мэднэ.

Магадгүй тэр “Байерн” ямар нэгэн үнийн босго дээр бодолхийлнэ гэж бодож буй биз. Гэвч тийм үнийн босго гээч байхгүй.  Манай клубын ивээн тэтгэгчид болон клубын санхүүгийн байдал маш сайн байгаа тул бид ийм нөхцөлд бодолхийлэх ч үгүй. Томас Мюллер багтайгаа дахиад дөрвөн жилийн гэрээтэй. Түүнийг зарна гэсэн үнийн босго гэрээн дээр ч байхгүй. Ер нь Томас Мюллерийг юуны учир, яах гэж зарах вэ дээ” гэж Карл-Хайнц Румменигге өгүүлжээ.

Р.Гэгээ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)