Хөнгөн атлетикийн ДАШТ-д гурван тамирчин оролцоно

 

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв хоногийн дараа Хятадын Бээжин хотод эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд 90 гаруй орны шилдэг тамирчин өрсөлдөх аж. Манай улсын хувьд марафон гүйлтийн төрөлд гурван тамирчин оролцохоор болжээ. Тэмцээнд гавьяат тамирчин Б.Сэр-Од, олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар оролцохоор бэлтгэлээ базааж байна. Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрлөөр эхэлж, энэ сарын30-нд эмэгтэйчүүдийн марафоноор өндөрлөнө. Тэмцээнд оролцох манай гурван тамирчин Хятадын“Жордан” фирмийн хувцсаар ижилсэхээр болжээ. Одоогоор гавьяат тамирчин Б.Сэр-Од Хятадад бэлтгэлээ базааж байгаа бол бусад нь өнөөдөр Бээжинг зорих юм.

 

Б.СИЙЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)