“3 эсрэг 3” гудамжны сагсан бөмбөгийн тэмцээн болно

TLG13” ТББ болон “М-Си-Эс Кока-Кола” компани, “Спрайт” брэндтэй хамтран зохион байгуулдаг гудамжны сагсан бөмбөгийн хүчирхэг тулаан, “3 эсрэг 3” тэмцээнийг 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Сагсан бөмбөгийн “3 эсрэг 3” төрөл нь сүүлийн үед олон улсад их эрчимтэй хөгжиж, олимпийн наадмын төрөл болохоор яригдаж буй төрөл бөгөөд манай улс Ази тивийн аварга болон өсвөрийн ДАШТ-үүдэд амжилттай оролцож байсан билээ.

Монгол Улсад энэ төрлөөр болдог хамгийн том тэмцээн болох “Спрайт - 3 эсрэг 3”, зун цагийн баяр, гудамжны сагсан бөмбөгийн хүчирхэг тулаан наймдугаар сарын 20-24-нд Чингисийн талбайд болно.

Улаанбаатар хотын зургаан дүүргийн 5000 гаруй хүүхэд залуус энэ тэмцээнд авьяас, хурд хүчээ сорих юм. Тэмцээн 18-аас дээш болон доош гэсэн 2 насны ангиллаар зохиогдоно. Тэмцээн ФИБА буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “3 эсрэг 3” шинэчилсэн дүрмээр явагдах ба нэг баг 4 хүний бүрэлдэхүүнтэй байх юм.

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:

8-р сарын 20-нд: Сүхбаатар, Баянзүрх дүүргийн тэмцээн

8-р сарын 21-нд: Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн тэмцээн

8-р сарын 22-нд: Хан-Уул, Баянгол дүүргийн тэмцээн

8-р сарын 24-нд: Хотын аварга шалгаруулах тэмцээн

8-р сарын 24-нд: Эмэгтэй багуудын тоглолт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)