Мэргэжлийн боксын халз тулаан болно

 

“Буянт-Ухаа” спорт цогцолборт Монголын мэргэжлийн боксчин Г.Баяртогтох, Солонгосын мэргэжлийн боксчин Ан Жи Хёнтай халз тулаан хийхээр болжээ. Хагас хүнд жинд хүч үзэх хоёр тамирчны тулаан найман үе болох бөгөөд Г.Баяртогтох “Би өрсөлдөгчөө эхний раундад хүнд цохлтоор дуусгана гэдэгтээ итгэлтэй байна. Анх удаа нутгийнхаа дэвжээнд гаднын тамирчинтай хүч үзэх боломж олдлоо. Тиймээс хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг ал-далгүй бэлтгэлээ сайн хийж, хүнд цохилтоор ялалт байгуулна” хэмээсэн. Харин өчигдөр“Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсан Солонгосын боксчин Ан Жи Хён“Г.Баяртогтох бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй. Би тийм ч амархан буугаад өгчих хүн биш. Түүнийг би нутаг нэгтнүүдийнх нь өмнө хүнд цохилтоор буулгаж авна” гэсэн юм. Тулааны спорт сонирхогчдын хүсэн хүлээж буй эл тулаан энэ сарын 23-ны 16.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (150.129.142.162)

    2015-08-22

    amjilt