Олон улсын хөнгөн атлетикийн холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо

 

“BBC” агентлаг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо шинэ ерөнхийлөгчтэй болсныг мэдээллээ. Тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд хөнгөн атлетикийн домогт тамирчин, олимпын хошой аварга Себастьян Коу болон дэлхийн 10 удаагийн аварга, олимпийн аварга Сергей Бубка нар өрсөлджээ. Улмаар санал хураалтад оролцсон нийт төлөөлөгчийн 115 нь Коуг дэмжсэнээр тэрбээр ирэх дөрвөн жилд олон улсын хөнгөн атлетикийн холбоог удирдахаар болсон юм. Харин Бубкад 92 төлөөлөгч нь санал өгчээ. Себастьян Коу “Миний хайртай спорт надад итгэл үзүүлсэнд маш их баярлаж байна. Би өнөөдрөөс хамгийн дуртай ажлаа хийх боллоо. Хөнгөн атлетикийн спортыг цаашид илүү их хөгжин дэвжүүлэхийн төлөө ажиллана” хэмээжээ. Тэрбээр өдгөө 58 настай. Түүнчлэн 1990 онд их спортоос албан ёсоор зодог тайлж улс төрч болсон байна. Мөн 2012 оны Лондоны олимпыг зохион байгуулах комиссын даргаар ажиллаж байжээ.

 

Г.СҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • COVvAndNAAbs (188.143.232.43)

    2016-10-15

    AADBP5 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • zxiZUcPv (188.143.232.43)

    2016-10-15

    CU4qXm http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • nzbRoAvEN (188.143.232.22)

    2016-08-13

    h44fRF http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com