Жүдогийн ДАШТ эхэлнэ

Казахстаны Астана хотноо өнөөдөр жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Дэлхийн аваргад 137 орны эрэгтэй 495, эмэгтэй 328 жүдоч өрсөлдөнө. Манай улсаас нийт 21 тамирчин энэ удааагийн ДАШТ-д зодоглож байгаа юм. Өчигдөр тэмцээний сугалаа болж, манай 18 жүдочийн ес нь эхний тойрогтоо гоц мөргөсөн. 

Тэмцээний өдөр бүрийн урьдчилсан барилдаан орон нутгийн цагаар 11.00 цагт буюу Улаанбаатарын цагаар 14.00 цагаас эхлэх юм. Харин шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагаас болно. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг жинд гавьяат тамирчин Г.Болдбаатар, анх удаа Дэлхийн аваргыг зорьж буй Ц.Цогтбаатар нар зодоглох бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг өрсөлдөнө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ihtugchin (122.201.21.53)

    2015-08-24

    олон улсын мэдээлэл зүйн олимпиадад 3 удаа түрүүлж, бух олимпиадуудын хамгийн том амжилтуудын нэгийг үзүүлсэн хүү байна: Edward Batmendyin, Слвакийн иргэн. Овог нь Батмэнд эсвэл ийм словак нэр байдаг юм болов уу? Монголчууудын бас нэг бахархал уу? Манай монголчууд туухэндээ 2 хурэл медаль хуртэж байсан юм байна.