Б.Сэр-Од 38 дугаар байрт орлоо
- 2015-08-24
- Спорт
- 0

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бээжин хотноо үргэлжилж байна. 207 орны тамирчин өрсөлдөж буй тэмцээний эхний өдөр марафон гүйлтийн төрөлд Гирмай Гебресласси түрүүлж, Бээжингийн тэмцээний анхны алтан медалийн эзэн болжээ. Тэрбээр 2 цаг 12 минут 27 секундэд замаа дуусгасан байна. Энэ төрөлд Этиопын Еман Цегай мөнгө, Угандагийн Муньо Соломон Мутаи хүрэл медаль тус тус хүртжээ. Эрэгтэйчүүдийн марафонд Монгол Улсыг төлөөлөн Гавьяат тамирчин Б.Сэр-Од уралдсан. Манай тамирчин 2:32:08 секундэд бариалж, 38 дугаар байрт орсон байна. Уралдааны явцад10 хүн замаас гарч, 42 тамирчин замаа амжилттай дуусгажээ. Энэ удаагийн дэлхийн аваргад Монголынхоо нэрийг гаргаж буй тамирчдын нэг нь гавьяат Б.Сэр-Од. Түүнийг дэмжихээр гэр бүл, найз нөхөд, 65 настай ээж нь Бээжинд очсон байна. Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын сан нийтдээ 7.1 сая ам.доллар болж байгаа тухай Олон улсын хөнгөн атлетикийн холбооны(IAAF) хэвлэлийн мэдээнд онцолжээ. Тэмцээн энэ сарын 22-30-нд Бээжин хотноо үргэлжлэх юм.

Сэтгэгдэл (0)