Цинциннати Мастерс өндөрлөлөө
- 2015-08-24
- Спорт
- 0

2015 оны Цинциннати Мастерс тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний аваргаар Швейцарын Рожер Федерер тодорсон байна. Аваргын төлөө тус тэмцээний хамгийн олон буюу 6 удаа түрүүлсэн Швейцарын Р.Федерер дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн Н.Жоковичтой тоглосон. Энэ тоглолт тэдний 41 дэх тоглолт байсан юм. Энэ он гарсаар тэд 4 удаа таарч тоглоход Р.Федерер 1 удаа хожиж 3 удаа Н.Жокович хожиж байжээ. Н.Жокович энэ жил 2 Их дуулга, АТР-н 4 Мастерс тэмцээнд түрүүлээд байсан. Харин Р.Федерер Уэмбльдонд дэд байр, Индиан Уэльст дэд байр, бусад тэмцээнүүдээс 4 түрүү хүртээд байсан юм.
Энэ удаагийн финалын тоглолт 1 цаг 30 минут үргэлжилсэн байна. Эхний сет өрсөлдөөнтэй ширүүн болж тайбрейкээр Р.Федерер хожсон бол сүүлийн сетэд 6-3 харьцаагаар хашир туршлагатай Р.Федерер хожсноор тус тэмцээний 7 дахь, энэ оны 5 дахь, өөрийн карьер дахь 87 дахь цомоо өргөж байна. Тэрээр хагас шигшээд саяхан болж өнгөрсөн Рожерс Кап тэмцээний аварга Британий Энди Мюррейг 6-4, 7-6 харьцаагаар буулгаж авсан байна. Н.Жоковичийн хувьд сүүлийн хоёр тэмцээний финалд дарааллан ялагдал хүлээж байна.
Тус тэмцээнд түрүүлснээр Р.Федерер өөрийн чансааны оноон дээрээ 1000 оноо нэмсэн бол дэд байранд орсон Н.Жокович 600 оноо нэмж байна. Н.Жокович карьерынхаа турш Цинциннати Мастерсын цомыг хараахан өргөж үзээгүй байна... ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ
Эх сурвалж: Ssport.mn

Сэтгэгдэл (0)