Х.Хатанбаатар“Хүн хуанли” төрөлд түрүүлжээ

 

Турк улсын нийслэл Анкара хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд соробан болон түргэн бодолтын хоёр тэмцээнд Монголын Оюун ухааны академийн тамирчин Б.Болд-Эрдэнэ (9 нас), Б.Хангал(10 нас), С.Чинбаатар(11 нас), Б.Ариунзаяа (11 нас), Б.Бат-Эрдэнэ(11 нас) нар амжилттай оролцжээ. 256 хүүхдийн дунд болсон соробаны тэмцээнд манай бүх тамирчин медаль хүртсэнээс Б.Хангал шилдэг гуравт шалгарч цом хүртсэн байна. Мөн87 тамирчны дунд насны хязгааргүй болсон найман оронтой хоёр тооны үржвэр, хүн хуанли, 10 оронтой10 тооны нийлбэр, язгуур гаргах зэрэг түргэн бодолтын тэмцээнд оролцсон манай тамирчид13 медаль, хоёр цом хүртжээ. Харин Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар“Хүн хуанли” төрөлд өрсөлдөж түрүүлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.14.36.6)

    2015-09-09

    Маш том баяр хүргэе

  • ц (202.72.245.46)

    2015-09-09

    Үнэхээр хайр хүрмээр залуу хүү шүү. Чамд аз жаргал эрүүл энхийг хүсье.