Хакухо гэмтлийн улмаас башёг орхилоо

 

Мэргэжлийн сумогийн Аки башёгийн гурав дахь өдрөөс ёкозүна Хакухо М.Даваажаргал гэмтлийн улмаас барилдахааргүй болжээ. Хакухогийн багш Миягино оякатагийн өгүүлсэнээр бол Аки башёгоос долоон хоногийн өмнө ёкозүна зүүн хөлөндөө гэмтэл авсан ч гэсэн барилдахыг хүссэн юм байна.

Мөн Аки башёгийн өмнө Миягино дэвжээ байраа сольсон тул Хакухо бэлтгэл дэвжээндээ хийх боломжгүй болж, өөр дэвжээнүүдэд очиж бэлтгэл хийсэн байна.

Аки башёгийн эхний хоёр өдөр Хакухо гэмтэлтэй байсан тул комүсүби Окиноуми, Ёшиказе нарт дараалан ялагдсан. Ийнхүү энэ башёд ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж гэмтлийн улмаас барилдаагүй бол ёкозүна Хакухо тэмцээнийг мөн орхиж, ёкозүна Какурюү М.Ананд сумочдоо тэргүүлэн барилдахаар боллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (112.72.13.73)

    2015-09-15

    Гэмтлээ илааршуулаад сайхан барилдаарай. Эрүүл л байвал бүхнийг хийж чадна.