Авто машины шагналтай тэмцээн
- 2015-09-17
- Спорт
- 0

“Mongolian Drift Series Championship 2015” Дрифтийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 9 дүгээр сарын 19-нд Скай резорт цанын баазын төв талбайд зохион байгуулагдах гэнэ. Монголын Мэргэжлийн Спорт Автомашины холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээний энэ жилийн сүүлийн тэмцээн Дрифтийн улсын аварга шалгаруулах тэмцээн юм.
Энэ удаагийн тэмцээнд дрифтийн мэргэжлийн түвшний тамирчид болон сонирхогчдын тэмцээнээс гарч ирсэн таримрчид оролцох юм. Урьд өмнө засагдаж байгаагүй том замаар өрсөлдөх юм.
Энэ жилийн тэмцээн урьд урьдны жилүүдээс зохиогдсон тэмцээнээс маш онцлогтой бай шагнал маш өндөр. Түрүүлсэн тамирчин Супер шагнал спорт загварын автомашины эзэн болох юм. Мөн ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын эзэн болно.
Мөн энэ тэмцээнээс олсон бүх орлогыг төрөлхийн сонсголгүй А.Мандуул хэмээх 3 настай бяцхан хүүд сонсгол суулгах мэс заслын эмчилгээний төлбөрт хандивлаж байгаа гэнэ. Нийгэмдээ сайн үйлс хийж байгаа дрифтийн залуусыг дэмжигч болон дрифтийн спорт сонирхогч, автомашины хорхойтон та бүхнийг 09 сарын 19-ний өдөр 10.00 цагаас хүрэлцэн ирж дрифтийн тамирчдын ур чавдар, уран үзүүлбэрүүдийг таалан соёрхохыг урьж байна. Үзэгчдийн билет 10,000₮, машины такс 20,000₮ тус тус үнэтэй ба тэмцээний өдөр Скайрезорт дээрээс ирж худалдан авах боломжтой.
Б.Номин-Эрдэнэ

Сэтгэгдэл (0)