Эрэгтэй баг алтан медалийн төлөө тоглоно
- 2015-09-17
- Спорт
- 0

Хятадад болж буй Азийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний аваргын төлөө тоглох багуудын нэр тодорлоо. Хагас шигшээд Монголын эрэгтэй нэг, хоёрдугаар багууд тоглосон билээ. Тэгвэл Ираны багтай тоглосон эрэгтэй нэгдүгээр баг өрсөлдөгчөө 15:7-оор буулгаж авч, финалд үлдлээ.
Харин нөгөө талд Монголын эрэгтэй хоёрдугаар баг БНХАУ-ын багтай тулсан ч хожигдлоо. Ингэснээр нэгдүгээр баг Хятадтай финалдах бол хоёрдугаар баг Ирантай хүрлийн төлөө үзэх нь. Хэсгийн шатанд эрэгтэй хоёрдугаар баг Ираныг буулгаж авсан билээ. Тиймээс медалийн төлөө дахин хожих боломж байна.
Харин эмэгтэй баг хүрлийн төлөө Тайландын багтай тоглохоор боллоо.

Сэтгэгдэл (0)