Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ
- 2015-09-18
- Спорт
- 0

Монгол улсад хил хамгаалах байгууллага үүсч хөгжөсний 82 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр монгол бөхийн өргөөнд болж улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ.
Барилдаанд улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Ж.Амартүвшин нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглож үзүүрт Ховд аймгийн Буянт сумын харъяат Ховд дэвжээний бөх аймгийн арслан О.Хангай үлдэж, Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээний бөх улсын гарьд Ш.Жаргалсайхан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Хилчин спорт хороо, Хантайшир дэвжээний бөх улсын заан Б.Соронзонболд шалгарчээ.
Б.Номин-Эрдэнэ

Сэтгэгдэл (0)