Япон улсын тамирчид тэргүүллээ

 

Энэ сарын 16-20-ны өдрүүдэд манай улсад 16 хүртэлх насны Хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “К” хэсгийн тоглолтууд болж өндөрлөлөө

 

Монгол, Япон, Хонконгийн багууд өрсөлдсөн “К”  хэсгийг Япон улсын баг тэргүүлэн тэмцээний дараагийн шатанд шалгарч үлдсэн юм.

 

Хэсгийн эхний тоглолтондоо манай улсыг багийн 17-0 харьцаатай буулган авсан Японы шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Хонконгийн багтай хийн  мөн л илт илүүрхэн, өрсөлдөгчөө 7-0 харьцаатай хожлоо.

 

 

Н.Буянжаргал 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • tuya (59.3.214.159)

    2015-09-21

    Manai huuheduud hangalt muutai bdag bgaa.busad oroni huvid hangalt saitai udur shungui beltgelte bas tsag agaar saitai bdag daa.gehdee bayar hurgie huvguuddee.