Снукер бильярдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно

 

 Монголын Бильярдын холбооноос шилдэг тамирчдын дунд 2015 оны 09 сарын 25аас               27-ны өдрүүдэд снукер бильярдын Улсын аварга шалгаруулах тэмцээн зохиохоор болжээ. Шилдэг 32 тамирчин энэ сарын 25-ны өдөр Түмэн снукер клубт, 26-ны өдөр “Наранбилэг” клубын Элит снукер клубт тус тус тоглох бөгөөд шилдэг найман тамирчин 27-ны өдөр Аса циркэд тоглож, аваргаа тодруулах юм.

 

 Шилдэг 32 тамирчин нь хөдөө орон нутгийн бильярдын холбооноос зохион байгуулсан аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан байна. Тус тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн тамирчин алтан медаль, диплом, “Тлёото Приус-20” автомашин, удаах байранд шалгарсанд мөнгөн медаль, диплом, 5 сая төгрөгийн эзэн болох юм харин Гуравдугаар байранд шалгарсан тамирчинд хүрэл медаль, диплом, 1,5сая төгрөгийн шагнал авах юм.

 

 

 Б.Номин-Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)