А.Ганбаатар ЗАХХ-ны гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогдлоо
- 2015-09-22
- Спорт
- 0

Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны 46 дахь гүйцэтгэх хорооны хурал Ардчилсан Солонгос улсад энэ сарын 19-ны өдөр болж Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогдлоо.
Уг хурлын үеэр МХХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар БНАСАУ-ын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ри Жон Мутай уулзан хоёр улсын шигшээ багууд харилцан нөхөрсөг тоглолт хийх, БНАСАУ-ын мэргэжлийн тоглогчдыг монгол улсад тоглуулах болон Монгол улсаас шалгарсан хүүхэд багачуудыг Ардчилсан Солонгос улсын хөлбөмбөгийн бэлтгэлийн төвд хамруулах зэрэг олон асуудлыг ярилцсан байна.
Н.Буянжаргал

Сэтгэгдэл (1)
(183.81.169.22)
Hehe hehe