Снукер билльярдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно
- 2015-09-23
- Спорт
- 0

Монголын билльярдын холбооноос шилдэг 32 тамирчны дунд энэ сарын 25- 27-нд улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар болжээ. Шилдэг тамирчид энэ сарын 25-нд “Түмэн”, 26-нд “Элит” снукер клубт тоглох бөгөөд шилдэг найман тамирчин 27-нд Аса циркэд өрсөлдөж, аваргаа тодруулах аж. Дээрх шилдэг 32 тамирчин нь хөдөө орон нутгийн билльярдын холбоодоос зохион байгуулсан аймгийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарчээ. Тус тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн тамирчин алтан медаль, диплом, “Тоёота Приус 20” автомашин, удаах байрын тамирчин мөнгөн медаль, диплом, таван сая төгрөгийн эзэн болох бол гуравдугаар байрт шалгарсан тамирчин хүрэл медаль, диплом, 1.5 сая төгрөгийн шагнал хүртэх ажээ.

Сэтгэгдэл (1)
sers (204.45.133.146)
god like