Монголын сагсчдыг Дэлхийн аваргад урьжээ

 

Ази тивийн оюутны 3х3  сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн  БНХАУ Шиняан хотноо болсон билээ. Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 4 баг оролцож, эрэгтэй I шигшээ баг мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл уг тэмцээний шигшээд шалгарсан БНХАУ болон Монгол Улсын шигшээ багыг 2016 оны 10 дугаар сард урд хөршид болох 3х3-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох урилгыг ирүүлжээ. Ингэснээр Монголын сагсан бөмбөгчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцохоор болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Монгол хэлээ сурцгаая. (182.160.33.254)

    2015-09-23

    багыг ч гэх шиг бага гэж юу вэ. Шигшээ бага...Багийг гэвэл баг гэж ойлгогдоно. "Бичиг үсэг тайлагдаагүй" гэдэг энэ л байх даа.

  • (175.211.106.5)

    2015-09-23

    urra