Аки башё-д Хакүрюү М.Ананд түрүүллээ

 

Мэргэжлийн сумогын Аки башё 15 өдөр амжилттай үргэлжилж Какүрюү Ананд Эзэн хааны цомыг хоёрдахь удаагаа хүртлээ.

 

 Энэ сард Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, Сококурай Энхтүвшин нар 8-7 амжилттай барилдаанаа дуусгасан бол Тамаваши, Токитэнкү, Сэйро, Кагамио нар тавин хувийн амжилт үзүүлж чадсангүй. Сэйро доод зиндаа руугаа унах бол Асасекирюү Б.Дашням маэгаширагийн 16 үлдэх магадлалтай байна.

 

Жүрёо зиндаанд барилдсан гурван бөхөөс Такайнова А.Баасандорж 9-6 амжилтаар дээд зиндаанд эргэн ирэх нь тодорхой бол Шёотэнро Д.Нямсүрэн макүшита зиндаа руу буухаар болжээ. Араваши Э.Дөлгөөн 7-8 амжилт үзүүлсэн.

 

 

Н.Буянжаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)