О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ

 

Аравдугаар сарын 10. Өнөөдөр Монголын мэргэн буучид, буудлага спортын баярын өдөр тохиож байна. Тэмдэглэлт энэ өдөр БНСУ-д үргэлжилж буй армийн спортын наадмаас сайхан мэдээ ирлээ.

Тус наадамд өрсөлдөж буй Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа дөнгөж сая байлдааны хурдан буудлагын гар бууны төрөлд мөнгөн медалийн болзол хангалаа.

Армийн спортын дэлхийн наадамд оролцож буй мэргэн буучиддаа болон буудлага спортынхондоо баярын мэнд хүргэж, үргэлж 10 онож байх амжилт ерөөе.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)