“Евро 2016”-д шууд оролцох сүүлийн азтангууд өнөө шөнө тодорно

 

Ирэх онд Франц улсад хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох багуудын сонгон шалгаруулалт өндөрлөх шатандаа орлоо. Одоогийн байдлаар зохион байгуулагч орны багаас гадна Англи, Чех, Исланд, Австри, Хойд Ирланд, Португал, Швейцарь, Итали, Бельги, Уэльс, Румын, Албани, Герман, Польш, Словак, ОХУ-ын шигшээ “Евро 2016”-г зорих эрхэээ аваад байна.

 

Урд шөнө “G” хэсгийн сүүлийн тоглолт болоход Австри-Лихтейнштейн 3:0, ОХУ-Монтенегро 2:0, Швед-Молдавыг 2:0-ээр хожсон. Энэ хэсэгт Австри хамгийн түрүүнд 2016 оны Европын аваргад оролцох эрхээ аваад байсан. Харин ОХУ өрсөлдөгч багаа хожиж, 20 оноотой болсноор хоёр дахь азтан боллоо. Мөн З.Ибрагимович тэргүүтэй Шведийн шигшээ хэсэгтээ гуравдугаар байр эзэлж, нэмэлт тоглолт хийхээр болов.

 

Мөн “С” хэсэгт Испани-Украйн 1:0, Словак-Люксембург 4:2-ээр хожиж, Беларусь-Македона 0:0-ээр тэнцлээ. Ингэснээр Испани, Словак шууд эрхээ авч, Украйн нэмэлт тоглолт хийх юм.

 

“Евро 2016”-гийн урьдчилсан шатанд буурал тивийн 53 улс есөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Тэднээс хэсгээ тэргүүлсэн хоёр баг шууд эрхээ авч, хэсэгтээ гуравт орсон багуудаас хамгийн өндөр оноотой багт мөн эрхийг өгнө. Харин үлдсэн найман баг хоорондоо халз тоглож, сүүлийн азтангууд тодрох юм

 

Өнөө шөнө сонгон шалгаруулалтын сүүлийн тоглолтууд болох бөгөөд “А” хэсэгт Латви-Казахстан, Голланд-Чех, Турк-Исланд, “В” хэсэгт Уэсльс-Андорра, Кипр-Босни, Бельги-Израйль, “Н” хэсэгт Болгар-Азербайжан, Итали-Норвеги, Мальт-Хорватын шигшээ оноолт таарчээ.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • mHvLOnDzSKnqqLrQvaR (188.143.232.43)

    2016-10-15

    G9sF9F http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • HwDyKesxPwhrHR (188.143.232.43)

    2016-10-15

    Q6nhQG http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • iUhZpbtWJPdJDwqhGZ (188.143.232.21)

    2016-08-10

    wb0Cqs http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com