Куба улсаас зургаан боксчин дэлхийн аваргын шигшээд тоглоно

 

Энэ сарын 5-наас 18-ны өдрүүдэд Катар улсын Доха хотод сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ удаа 74 орны 260 тамирчин оролцож байгаа. Манай улсаас 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Э.Идэрхүү, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нар оролцсон медаль хүртэж чадаагүй.

 

Одоогийн байдлаар жин тус бүрийн хүрэл медалийн эзэд тодроод байна. Тухайлбал Узбекиста 3, Украйн, Азербайжан, БНХАУ тус бүр 2, Куба, Тайланд, Беларусь, Энэтхэг, Ирланд, Филиппин, Египет, Алжир, Бразил, Англи, ОХУ-ын тус бүр 1 боксчин хүрэл медалийн болзол хангалаа

 

Мөн алтан медалийн төлөө тоглох тамирчид нь ОХУ-ын В.Егоров-Кубын Ж.Аргилагос, Азербайжаны Э.Мамишзада-Кубын Е.Вейта, Узбекистаны М.Ахмадалиев-Ирландын М.Конлан, Азербайжаны А.Слимов-Кубын Л.Алварез, ОХУ-ын В.Дунаецев-Узбекистаны Ф.Гайбназаров, Казахстаны Д.Елеуссинов-Мароккогийн М.Раби, Кубын А.Лопез-Узбекистаны В.Меликузиев, Ирландын Х.Уард-Кубын Ж.Сезар Круз, ОХУ-ын Е.Тищенко-Кубын Э.Савон, Казахстаны И.Дучко-Францын Е.Тони нар юм.

 

Өнөө жил Куба улс ганцаараа бүтэн багаараа оролцсон. Тус улсын 10 тамирчнаас одоогийн байдлаар зургаа нь аваргын төлөө тоглохоор шалгарч үлдсэн бол нэг нь хүрэл медаль авчээ. Ямартай ч Олимпийн эрх олгох чухал тэмцээнд улс орнууд хэрхэн өндөр ач холбогдох өгсөн нь харагдаж байна. Харин манай улс энэ удаагийн дэлхийн аваргаас Олимпийн эрх авч чадсангүй.

 

Сонирхогчдын боксын дэлхийн аваргаас медаль хүртсэн орнууд

 

1974-2013 оны хооронд

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)