Зуны Олимпийн их наадмаас хамгийн их медаль хүртсэн орнууд

 

2016 оны наймдугаар сарын 5-наас 21-ний өдрүүдэд Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн XXXI дэх наадам болно. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон Олимпийн их наадамд оролцох нь тамирчин бүрийн дээд хүсэл нь байдаг. “Хурднаас хурдан, өндрөөс өндөрт, хүчтэйгээс хүчтэй” гэсэн Олимпийн уриан дор чин шударгаар өрсөлддөг манай гарагийн тамирчид нэгэн дээвэр дор хуран цугларах цаг мөч ойртсоор.

 

Орчин үеийн Олимпийн наадмыг анх Францын иргэн П.Кубертен санаачилсан.

 

Түүний нөр их хөдөлмөрийн үр дүнд 1896 онд Грекийн Афин хотноо анхны зуны Олимп болсон түүхтэй. Түүнээс хойш дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд 1916 онд дэлхийн I дайн, 1940, 1944 онд дэлхийн II дайны уршгаар гурван наадам завсардсан билээ.

 

Нийт 27 наадам болоход Грек, Их Британи, Франц, Швейцарь гэсэн дөрвөн улс завсаргүй баг тамирчдаа оролцуулсан бол АНУ 1980 онд ганхцан удаа өнжсөн байна. Хуучнаар ЗХУ-ын Москва хотод 1980 онд зуны Олимпийн ХХII дахь наадам болоход АНУ тэргүүтэй Каптлист орнууд улсын төрийн бойкот /хясан боох/ хийж, Социалист орнуудын хооронд өрсөлдөөн болсон юм.

 

1894 онд Олимпийн харти /дүрэм/ бий болоход л “Улс төр, спорт хоёр үргэлж ангид байна” гэж заасан. Энэ зарчим өнөөдөр ч үйлчилж байгаа бөгөөд Олимпийн наадмын эрхийг олгоход улс төрийн нөлөөг хамгийн багад нь тооцдог. Гэхдээ дэлхийн дайны үед зэвсгийн хүчээр арга буюу Олимпийн наадмыг завсардуулсан нь харамсалтай. 1916 онд Германы Берлин, 1940 онд Японы Токио, 1944 онд Их Британийн Лондон хотууд зуны Олимпийн наадмыг зохион явуулах эрхийг аваад байжээ.

 

Монгол улсын хувьд 1964 онд Япон Токио хотод болсон Олимпийн их наадамд анх удаа баг тамирчдаа илгээж байлаа. Түүнээс хойш 12 зуны наадамд оролцохдоо 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл, нийт 24 медаль хүртээд байна.

 

Мөн одоогийн байдлаар манай улсын 13 тамирчин “Рио 2016”-д оролцох эрхээ авчээ. Үлдсэн өдрүүдэд чөлөөт, жүдо, буудлага, бокс зэрэг топ төрлүүдээс гадна усан спорт, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, ширээний теннисний төрөлд нэмж эрх авах боломжтой аж.

 

296 хоногийн дараа эхлэх зуны Олимпийн их наадмын угтаж манай мэдээллийн сайт “Олимпийн цуврал” мэдээллийг уншигч танд хүргэх болно.

 

Зуны Олимпийн их наадмаас хамгийн их медаль хүртсэн 12 улс

 

 

 

Зуны Олимпийн их наадмаас медаль хүртсэн Монголын тамирчид

 

“Мехико 1968”

Ж.Мөнхбат – Чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль

Т.Артаг –       Чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль

Ч.Дамдиншарав – Чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль

Д.Сэрээтэр – Чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль

 

“Мюнхен 1972”

Х.Баянмөнх – Чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль

“Монреаль 1976”

З.Ойдов – Чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль

 

“Москва 1980”

Ж.Даваажав – Чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль

Д.Оюунболд – Чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль

Ц.Дамдин – Жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль

Р.Даваадалай – Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль

 

“Сөүл 1988”

Н.Энхбат – Боксын төрөлд хүрэл медаль

 

“Барселона 1992”

Н.Баярсайхан – Боксын төрөлд хүрэл медаль

Д.Мөнхбаяр – Буудлагын төрөлд хүрэл медаль

 

“Атланта 1996”

Д.Нармандах – Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль

“Афин 2004”

Х.Цагаанбаатар – Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль

 

“Бээжин 2008”

Н.Түвшинбаяр – Жүдо бөхийн төрөлд алтан медаль

Э.Бадар-Ууган – Боксын төрөлд алтан медаль

О.Гүндэгмаа – Буудлагын төрөлд мөнгөн медаль

П.Сэрдамба – Боксын төрөлд мөнгөн медаль

 

“Лондон 2012”

Н.Түвшинбаяр – Жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль

Н.Төгсцогт – Боксын төрөлд мөнгөн медаль

С.Батцэцэг – Чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль

С.Ням-Очир – Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль

У.Мөнх-Эрдэнэ – Боксын төрөлд хүрэл медаль

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)