Шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд болж байна
- 2015-10-14
- Спорт
- 0

“Евро 2016”-гийн урьдчилсан шатны сүүлийн тоглолтууд энэ сарын 8-наас 13-ны өдрүүдэд боллоо. Мөн бусад тивийн шигшээ багууд энэ хооронд нөхөрсөг тоглолт хийсэн аж.
Тухайлбал БНСУ-Ямайка 3:0, Коста Рика-АНУ 1:0, Алжир-Сенегал 1:0, Мексик-Панам 1:0, Ардчилсан Конго-Габон 2:1, Нигери-Камерун 3:0, Египет-Замби 3:0, Гайти-Эль Салвадор 3:1, Мали-Буркина Фасо 4:1, Зааны Ясан Эрэг-Марокко 1:0, Тайланд-Хонгконг 1:0, Тайвань-Макао 5:1, Гвиней-Алжир 2:1-ээр тус тус хожсон.
Харин Иран-Япон 1:1, Тунис-Габон 3:3, Тринидад Тобаго-Никарагуа 0:0, Канад-Гана 1:1, Гондурас-ӨАБНУ-ын шигшээ 1:1-ээр тэнцлээ. Энэ сарын 16-нд шигшээ багуудын нөхөрсөг тоглолт үргэлжлэх бөгөөд Камерун-Конго, Чад-Габон, Нигер-Того, Тунис-Ливи, Ардчилсан Конго-ТАБНУ, Нигери-ӨАБНУ, Гана-Зааны Ясан Эргийн шигшээ багууд тоглох хуваарь гарчээ.

Г.Төмөр

Сэтгэгдэл (0)