К.Гарнетт 20 дахь улиралдаа тоглож байна

 

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн түүхэнд К.А.Жаббар, О.Робертсон, Ж.Уэст, Д.Уилкинс, М.Жонсон, Л.Бёрд, М.Жордан, С.Пиппен, К.Мэлоун зэрэг олон шилдэг тоглогчид тодрон гарсан. Мөн 2000 оны үед Ш.О’Нил, А.Айверсон, Т.Макгрэди, К.Брайант, Т.Данкан, Р.Аллен зэрэг шидтэнгүүд манай гарагийг байлдан дагуулж байлаа. Тэдгээрээс онцлох нэг тоглогч нь К.Гарнетт юм. Өөрийн гайхалтай уран чадварлаг тоглолтоор домог болон үлдсэн К.Гарнетт энэ жил 20 дахь улиралдаа тоглох гэж байна.

 

Ирээдүйн алдрын танхимын гишүүн К.Гарнетт 1976 оны тавдугаар сарын 19-нд Өмнөд Каралоинад төрсөн. Тэрээр 1995 оны драфтын эхний бүсийн нэг дэх сонголтоор “Миннесота Тимбер Уолвез” багт ирснээс хойш “од” болон гялалзаж, 2008 онд NBA-ийн аварга, 2004 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч, 15 удаагийн бүх оддын тоглолтын гишүүн, 2003 оны бүх оддын тоглолтын шилдэг тоглогч, дөрвөн удаа бүх NBA-ийн нэгдүгээр багт нэрлэгдсэн.

 

К.Гарнетт 1995-2007 оны хооронд “Миннесота Тимбер Уолвез”, 2007-2013 оны хооронд “Бостон Селтикс”, 2013-2015 оны хооронд “Бруклин Нэтс” багт тоглож байгаад өнгөрсөн зун төрөлх “Миннесота” багтаа эргэн ирсэн.

 

“Миннесота Тимбер Уолвез” 2015-2016 оны хяналтын хоёр дахь тоглолтоо “Чикаго Буллз” багийн эсрэг хийхэд К.Гарнетт талбай дээр 10 минут тоглохдоо 2 оноо авсан байна. Тэрээр ирэх жил 40 нас хүрнэ. Далайн чанадын мэргэжлийн лигт 20 жил тоглосон маш цөөхөн сагсан бөмбөгчдийн нэг болж буй К.Гарнетт ирэх зун зодог тайлж магадгүй юм.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)