Т.Энхцэцэг олон улсын шүүгч боллоо
- 2015-10-15
- Спорт
- 0

Монголын жүдо бөхийн холбооны шүүгч Т.Энхцэцэг олон улсын шүүгч боллоо. Ингэснээр тэрбээр Монгол Улсаас жүдо бөхийн олон улсын шүүгчийн болзол хангасан долоо дахь шүүгч болж байгаа юм. Монгол Улсын гавьяат тамирчин МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, гавьяат тамирчин Цэндийн Дамдин эх орноосоо анхлан жүдо бөхийн олон улсын шүүгч болж байжээ. Түүний араас Д.Энхтүвшин, гавьяат тамирчин Д.Баттулга, Б.Ууганбаатар, Г.Нямцогт, М.Бөхбат нар олон улсын шүүгчээр ажиллаж байна.
Г.Ням

Сэтгэгдэл (0)