Европын шилдэг лигүүдийн тоглолт үргэлжлэн явагдана
- 2015-10-15
- Спорт
- 0

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд “Евро 2016”-гийн урьдчилсан тэмцээн явагдаж, клубууд түр амарсан. Харин энэ долоо хоногт Европын шилдэг лигүүд ээлжит тоглолтоо хийх юм.
Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн наймдугаар тойргийн хүрээнд “Реал Мадрид”-“Лавента”, “Эйбар”-“Севилья”, “Барселона”-“Рио Валлекано”, “Валенсиа”-“Малага”, “Реал Бетис”-“Эспаньол”, “Вильяреал”-“Сельта Виго”, “Реал Сосьедад”-“Атлетико Мадрид”, “Хетафье”-“Лас Палмас”, “Депортиво Ла Коруна”-“Атлетик Бальбао”, “Спортинг”-“Гранада” багууд оноолт таарчээ.
Харин Германы Бундеслигийн есдүгээр тойргийн тоглолтонд “Майнц”-“Боруссия Дортмунд”, “Шальке 04”-“Херта”, “Вольфсбург”-“Хоффейнхэм”, “Хамбург”-“Байер Ливеркузен”, “Аусбург”-“Драмштдат”, “Бремен Вердер”-“Бавари Мюнхен”, “Франкфурт”-“Боруссия Мончебладхач”, “Кёльн”-“Ханновер 96”, “Штуттгарт”-“Инголшадт” багууд тоглох юм.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)