Боксын дэлхийн аваргын шигшээ тоглолтууд удахгүй болно

 

        Энэ сарын 5-наас 18-ны өдрүүдэд Катарын Доха хотод боксы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Дээрх тэмцээнд 74 орны 260 тамирчин оролцож байгаа аж. Манай улсаас дөрвөн тамирчин оролцсон ч медалийн болзол хангаж чадаагүй юм.

 

49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ гуравдугаар тойрогт ОХУ-ын В.Егоровт 3:0, 56 кг-д ОУХМ Э.Идэрхүү хоёрдугаар тойрогт Азербайжаны Т.Алиевт 3:0, 60 кг-д ОУХМ Д.Отгондалай гуравдугаар тойрогт Узбекистаны Э.Абдураимовт 3:0, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Л.Вейнд 3:0-ээр тус тус ялагдаж, тэмцээнээ өндөрлөсөн.

 

2015 оны дэлхийн аваргаас нийт 23 тамирчинд ирэх Олимпийн наадмын эрх олгохоор болсон. Одоогийн байдлаар Кубын зургаан тамирчин шигшээд үлдээд байна. Мөн жин тус бүрт алтан медалийн төлөө тоглох тамирчид нь ОХУ-ын В.Егоров-Кубын Ж.Аргилагос, Азербайжаны Э.Мамишзада-Кубын Е.Вейта, Узбекистаны М.Ахмадалиев-Ирландын М.Конлан, Азербайжаны А.Слимов-Кубын Л.Алварез, ОХУ-ын В.Дунаецев-Узбекистаны Ф.Гайбназаров, Казахстаны Д.Елеуссинов-Мароккогийн М.Раби, Кубын А.Лопез-Узбекистаны В.Меликузиев, Ирландын Х.Уард-Кубын Ж.Сезар Круз, ОХУ-ын Е.Тищенко-Кубын Э.Савон, Казахстаны И.Дучко-Францын Е.Тони нар юм.

 

Г.Төмөр

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)