“Арсенал”-“Бавари Мюнхен” ирэх долоо хоногт тоглоно

 

        Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Энэ удаа Испани улсаас таван баг оролцож байгаагаараа онцлог юм. УЕФА (Европын хөлбөмбөгийн холбоо) дүрмэндээ бага зэрэг өөрчлөлт оруулж, “Европа лиг”-т түрүүлсэн баг нь дараагийн улирлын “Аваргуудын лиг”-т шууд оролцох шийдвэр гаргасан. Энэ дүрмийн дагуу анхны азтан нь Испаний “Севиллья” болжээ. Тус клуб өнгөрсөн улирлын “Европа лиг”-ийн шигшээ тулаанд Украйны “Днепр”-ыг хожсон билээ.

 

Ийнхүү “Аваргуудын лиг”-ийн энэ улиралд Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, “Атлетико Мадрид”, “Валенсиа”, “Севилья”, Английн “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити”, “Челси”, “Арсенал”, Германы “Бавари Мюнхен”, “Байер Ливеркузен”, “Вольфсбург”, “Боруссия Мончебладхач”, Италийн “Ювентус”, “Рома”, Францын “ПСЖ”, “Лион”, Португалын “Бенфика”, “Порту”, ОХУ-ын “ЦСКА Москва”, “Зенит”, Украйны “Шахтёр”, “Динамо Киев”, Белгийн “Гент”, Израйлийн “Маккаби”, Хорватын “Динамо Загреб”, Грекийн “Олимпиакос”, Беларусийн “БАТЭ”, Казахтсаны “Астана”, Туркийн “Галатасарай”, Шведийн “Мальмё”, Голландын “ПСВ Эйндховен” багууд оролцож байна.

 

Энэ сарын 20, 21-нд хэсгийн гурав дахь тоглолтууд болох хуваарь гарсан. Тэдгээрээс Английн “Арсенал”-Германы “Бавари Мюнхен”, Испанийн “Реал Мадрид”-Францын “ПСЖ”, Италийн “Рома”-Германы “Байер Ливеркузен” багуудын тоглолт үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)