Жүдочид Олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд өрсөлдөнө

 

Ирэх онд Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн их наадам болно. Тус наадамд оролцох жүдочид цуврал тэмцээнүүдээс оноо цуглуулах учиртай. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй ээлжит Олимпийн эрх олгох тэмцээн энэ сарын 17, 18-нд Францын Парис хотод болох гэж байна.

 

Парисын “Их дуулга” тэмцээнд түрүүлсэн бөх 500 оноо, мөнгөн медаль 300 оноо, хүрэл медаль 200 оноо, шагналт тавдугаар байр 100 оноо, шагналт долоодугаар байр 80 оноо авах боломжтой аж.

 

Манай улсын хувьд ардын багш, гавьяат тамирчин, шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням 17 тамирчнаа удирдан оролцоно. Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн, 66 кг-д Азийн наадмын аварга, ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ Д.Алтансүх, 73 кг-д Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, 81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн, ОУХМ О.Ууганбаатар, -90 кг-д ОУХМ Л.Отгонбаатар, -100 кг-д Олимпийн алт, мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар барилдана.

 

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ А.Цолмон, 57 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Д.Сумъяа, 63 кг-д ОУХМ Ц.Цэрэннадмид, ОУХМ Б.Мөнгөнчимэг, +78 кг-д ОУХМ О.Жавзмаа нар эх орноо төлөөлөн зодоглох юм.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)