Жүдочид залуучуудын дэлхийн аваргад өрсөлдөнө
- 2015-10-16
- Спорт
- 0

Энэ сарын 23-наас 27-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.
Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Амартүвшин, Г.Баттулга, 66 кг-д Н.Мөнхбаяр, 73 кг-д Г.Балсанлүндэв, 81 кг-д Б.Бат-Эрдэнэ, Д.Сандуйжав, 90 кг-д Д.Цэрэнням, -100 кг-д Г.Болдням, эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Наранцэцэг, 48 к-гд Э.Гэрэлмаа, 52 кг-д П.Буянхишиг, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Хулан, +78 кг-д Г.Одонжаргал зэрэг 17 тамирчин өрсөлдөнө.
Харин багийн ахлах дасгалжуулагчаар Б.Мөнхболд, дасгалжуулагчаар Д.Батсайхан, Н.Баатарболд нар ажиллах юм.
2014 оны жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргаас Ц.Цогтбаатар мөнгө, Б.Амартүвшин, Г.Баттулга нар хүрэл медаль авч байлаа.
Мөн Азийн наадмын аварга, ОУХМ Д.Төмөрхүлэг хошой мөнгө, ОУХМ Ц.Наранжаргал мөнгө, Б.Тэмүүлэн хүрэл медалийг энэ тэмцээнээс өмнө нь хүртэж байсан аж.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)