Хакухогийн дээд амжилт үргэлжилсээр

 

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухо Даваажаргал өнгөрсөн есдүгээр сарын башёг гэмтлийн улмаас өнжсөн. Тэрээр аки башёгийн эхний хоёр өдөр дараалан унасан нь 2005 оноос хойшхи анхны тохиолдол байлаа. Мөн ёкозүна цол хүртснээсээ хойш башёгийн эхний хоёр өдөр дараалан өвдөг шороодож байгаагүй аж. Ямартай ч өөр дээрээ таагүй амжилт бүртгүүлсэн ч Хакухо Даваажаргал 800 гаруй жилийн түүхтэй мэргэжлийн сумод томд тооцогдох олон рекорд эзэмшдэг.

 

Тэрээр 35 удаа эзэн хааны цом хүртсэн, 11 удаа нэг ч унаагүй түрүүлсэн, нэг жилийн 90 барилдааны 86-д нь давсан, хоёр удаа зургаан башё дараалан түрүүлсэн зэрэг бусад их аваргуудын хүрч чадаагүй их оргилыг босгож чадсан.

 

Мөн нэгэн сонирхолтой рекорд нь нэг жилийн зургаан башёд бүгдэд нь уналгүй түрүүлжээ. Хакухо 2015 оны хацү (1-р сарын башёг ингэж нэрлэдэг), 2009 оны хару (3-р сарын башё), 2007 оны нацү (5-р сарын башё), 2008 оны нагоя (7-р сарын башё), 2010 оны аки (9-р сарын башё), 2009 оны кюүшюү (11-р сарын башё)-гийн тэмцээнд 15-0 буюу нэг ч уналгүй түрүүлж байв.

 

Түүнээс өмнөх аваргууд ийм амжилт гаргаж чадаагүй аж. Хамгийн их ойртсон нь домогт их аваргууд болох Тайхо, Китаноүми, Чиёонофүжи, Асашёорюү нар зургаан тусдаа башёгийн тавд нь нэг ч уналгүй түрүүлж байсан түүхтэй.

 

Хакухо Даваажаргалын мэргэжилийн сумогийн дээд зинданд барилдсан үзүүлэлт

 

Г.Төмөр

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)