Нэрт дасгалжуулагч Ч.Насантогтохын нэрэмжит тэмцээн болж байна

 

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод өнөөдөр жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн эхэллээ. Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат, жүдо бөхийн нэрт дасгалжуулагч Ч.Насантогтохын нэрэмжит болон зохиогдож буй энэ удаагийн тэмцээнд улаанбаатар хот, хөдөө орон нутгийн 21 байгууллагын 336 тамирчин оролцож байна.

 

Монгол түмний бахархал болсон анхны зуны Олимпийн алтан медалийг жүдоч Н.Түвшинбаяр хүртэхэд дасгалжуулагчаар татами дээр ажилласан Ч.Насантогтох нь Олимп, дэлхийн медальт олон бөхчүүдийг алдрын оргил өөд хөтөлсөн гавьяатай билээ.

 

Мөн хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохын дүү нь Монголын чөлөөт бөхийн алдарт тамирчин Ч.Дамдиншарав юм. Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нь 1968 онд Мехико хотод болсон зуны Олимпийн их наадмаас чөлөөт бөхийн төрлөөр Монгол улсын анхны медалийг хүртсэн аж.

 

Г.Төмөр

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.24.62)

    2015-10-18

    Ч.Насантогтох гуай Хөдөлмөрийн баатар болоогүй байх шүү. Ч. Дамдиншарав гуай ах нь биздээ.