“Евро 2016”-г зорих сүүлийн азтан энэ сарын 17-нд тодорно
- 2015-10-19
- Спорт
- 0

Ирэх онд Франц улсад хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн болно. Буурал тивийн аваргад оролцох багуудын сонгон шалгаруулалтын хэсгийн тоглолтууд өнгөрсөн долоо хоногт хаалтаа хийсэн. Хэсэгтээ нэг, хоёрдугаар байр эзэлсэн шигшээ байгууда “Евро 2016”-д оролцох эрхээ шууд авсан. Мөн хэсэгтээ гуравт орсон багуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй нэг баг тэдний эгнээнд багтсан аж. Энэ азтан нь Туркийн шигшээ байлаа.
Харин бусад найман баг нь хоорондоо халз тоглож, сүүлийн эрхийг авна. Өчигдөр дээрх найман багийн сугалаа болоход Норвеги-Унгар, Босни-Ирланд, Швед-Дани, Словени-Украйны багууд оноолт таарсан юм.
Эхний тоглолт ирэх сарын 12-ноос 14-ны хооронд, хариу тоглолт 15-наас 17-ны өдрүүдэд болох аж.
Харин “Евро 2016”-д шууд оролцох багууд нь Англи, Чех, Исланд, Австри, Хойд Ирланд, Португал, Испани, Швейцарь, Итали, Бельги, Уэльс, Албани, Румын, Герман, Польш, Словак, Турк, Хорват, ОХУ-ын шигшээ багууд юм. Энэ удаагийн сонгон шалгаруулалтанд 1988 оны тивийн аварга Голланд, 2004 оны тивийн аварга Грекийн шигшээ хангалтгүй тоглолт үзүүлж, 2016 онд Франц улсад болох Европын аваргыг өнжихөөр болсон билээ.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)