Томчуууд ээлжит гурван оноогоо авлаа
- 2015-10-19
- Спорт
- 0

Английн Премьер лигийн 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Улирлын эхэнд аваргаа хамгаалан тоглож буй “Челси” олон хожигдож, хүснэгтийн сүүл мушгих болсон. Харин тэдний гол өрсөлдөгч “Ман.Сити”, “Ман.Юнайтед”, “Арсенал” уламжлал ёсоор лигийг тэргүүлж эхэлсэн.
Өнгөрсөн амралтын өдөр есдүгээр тойргийн тоглолтууд болоход “Ман.Сити”-“Баурнемоунт” 5:1, “Ньюкасл Юнайтед”-“Норвич Сити” 6:2, “Ман.Юнайед”-“Эвертон” 3:0, “Арсенал”-“Уатфорд” 3:0, “Челси”-“Астон Вилла” 2:0, “Вест Хэм Юнайтед”-“Кристал Палас” 3:1, “Вест Бромвич Альбион”-“Сандерлэнд 1:0-ээр хожиж, “Тоттенхэм Хотспур”-“Ливерпуль” 0:0, “Саутхэмптон”-“Листер Сити” 2:2-оор тэнцлээ.
Энэ тойрогт лигийн томчууд гурван оноогоо авсан. Харин “Ливерпуль”, “Тоттенхэм Хотспур” хоорондоо тэнцсэн учир нэг оноо нэмсэн аж. Өнөө шөнө есдүгээр тойргийн сүүлийн тоглолтонд “Суонси Сити”-“Сток Сити” тоглох юм.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)