“Бавари Мюнхен” есөн тоглолт дараалан хожлоо
- 2015-10-20
- Спорт
- 0

Германы хөлбөмбөгийн Бундеслигийн есдүгээр тойргийн тоглолтууд боллоо. Энэ удаа “Вольфсбург”-“Хоффейнхэм” 4:2, “Боруссия Мончебладхач”-“Франкфурт” 5:1, “Штуттгарт”-“Инголшадт” 1:0, “Ханновер 96”-“Кёльн” 1:0, “Бавари Мюнхен”-“Бремен Вердер” 1:0, “Шальке 04”-“Херта” 2:1, “Драмшадт”-“Аусбург” 2:0, “Боруссия Дортмунд”-“Майнц” 2:0-ээр хожиж, “Хамбург”-“Байер Ливеркузен” 0:0-ээр тэнцсэн байна.
Тус улсын хамгийн алдартай клуб “Бавари Мюнхен” эхний есөн тоглолт дараалан хожиж, дээд амжилт тогтоолоо. Тэд 2012-2013 оны улиралд эхний найман тоглолт дараалан хожоод байсан юм.
“Баварийн баавгай”-нууд энэ улиралд дотоодын лигтээ “Аусбург”-ийг 2:1, “Байер Ливеркузен”-г 3:0, “Боруссия Дортмунд”-ийг 5:1, “Хамбург”-ийг 5:0, “Вольфсбург”-ийг 5:1, “Драмшадт”-ыг 3:0, “Хоффейнхэм”-ийг 2:1, “Майнц”-ийг 3:0, “Вердер Бремен”-г 3:0-ээр тус тус хожсон. Улмаар 27 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаагаас гадна 29 гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулж, ердөө дөрвөн гоолыг алдсан аж.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)