“TheMongolz.CS” хагас шигшээд шалгарчээ

 

        200 мянган ам.долларын шагналын сантай ROG Masters тэмцээнд оролцохоор Монголын дөрвөн баг Малайзын Куала Лампур хотыг зорьсон билээ. Харамсалтай нь, “TheMongolz”-ын дотагийн баг болон TeamTaivnaa, CS:GO төрлөөр өрсөлдөж байсан “SavorTheFear” баг хэсгээсээ шалгарч чадалгүй тэмцээнийг дуусгасан. Харин монголчуудын найдвар “TheMongolz. CS” хагас шигшээ тоглолтод Сингапурын “Leapfrog” багийг 2:0-ээр буулгаж авснаар шигшээд шалгарав.Тэд хамгийн багадаа 11 мянган ам.долларын эзэд болсон ба аваргын төлөө Сингапурын “DreamScapce” багтай тоглоно. Хэрвээ манай тамирчид ялбал 24 мянган ам.доллартай нутагтаа ирэх юм.

 

Б.Сийлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)