Хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан дэлгүүрт хариуцлага тооцон арга хэмжээ авчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийгээд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүйгээс хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан 1 аж ахуйн нэгжид Зөрчлийн хэрэг үүсгэн, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан даалгавар өгч биелэлтийг хангуулахаар ажиллаж байна.

Шалгалтын явцад илэрсэн хадгалалтын хугацаа дууссан 7 нэр төрлийн, 113 ширхэг, нийт 166.000₮ үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч, устгуулахаар Чингэлтэй дүүргийн орон тооны бус Зөвлөлд хүргүүлэн ажиллалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)