Иргэд уул, овоо руу гарах, олноороо агаар салхинд гарч, гулгах тохиолдол их байна

Богдхан уул, Зайсангийн амууд, Хийморийн овоо, Бурхантын овоо, Айдасын овоо, Богины ам зэрэг дүүргийн нутаг дэвсгэр дэх бүх тахилгат уул овоо руу иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавьж ажиллаж байна. Гэвч иргэд уул, овоо руу гарах, олноороо агаар салхинд гарч, гулгах тохиолдол их байна.

Иймд иргэд зорчигчид та бүхнийг хүлээцтэй, тэвчээртэй хандаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, амны хаалтаа байнга зүүж, амралтын өдрүүдээр хөл хорио тогтоосон бүс рүү зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

ХАРИУЦЛАГАТАЙ, УХАМСАРТАЙ БАЙЖ ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ.

Эх сурвалж: Хан-Уул Эко Дүүрэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)