Халдвар гарсан улс орнуудаас иргэдээ авчирах эрсдэлтэйг тооцоолж зохих бэлтгэл хангасан
- 2020-03-16
- Улаанбаатар
- 0
Монгол Улсад коронавирусийн халдвартай гурван иргэн бүртгэгдсэн гэх мэдээлэл зарим сайт болон нийгмийн сүлжээгээр тархаж эхэлсэн.
Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая албан ёсны мэдээлэл хийлээ.
Уг мэдээлэлд Сөүл-УБ, Берлин-УБ чиглэлийн чартер нислэгээр ирсэн 3 иргэний лабораторийн эхний шинжилгээ өнөө орой 20 цагийн байдлаар Covid-19 вирус илэрлээ.
Эдгээр хүмүүст шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж, хавьталуудыг нарийвчлан судлaж байна.
Халдвар гарсан улс орнуудаас иргэдээ авчирч, эрсдэлийг тооцоолон зохих бэлтгэл хангасан тул иргэд та бүхэн айж сандралгүй тайван байж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжүүдийг дагаж мөрдөөрэй.
Эрүүл мэндийн яам